Би Мянгад ястан, Бааж овогтой билээ


Зарим хүнд яс үндсээ хэлэх хэрэгтэй үед Мянгад гэхээр гайхаад байдаг юм.
. . . Гэндэн бэйлийн үр сад Бүүвэй бэйл, түүний хүү Банди бэйлийн хүү Шадар ван Чингүүнжавын харъяат Хотогойдод халиучин, Тоос, Их Хотогойд (хойд), Бага Хотогойд (хойд), Цээжнүүд мянган (мянгад) зэрэг овог отог байсан байна. Шадар ван Чингүнжав 1737 онд хошууны засаг Банди бэйлийг залгамжилсан боловч 1757-1758 онд Халхад гарсан эрх чөлөөний зэвсэгт тэмцлийг толгойлсон тул, түүнийг цаазаар аваачин, хошуу засгуудыг Чингүнжавын дүү Эринчингийн удмаас тавьж, Чин улсад үнэнч зүтгэсэн эсэхээр нь зэрэг хэргэм хүртээжээ. Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу нь Хотогойдын гол хошуу бөгөөд түүнээс салбарлуулан тасалж таван хошуу болгосон ажээ.

Эрдэнэдүүрэгч вангийн 1918 оны байдлаар өрх 1428, хүн ам 4179 байжээ. Энэ хошууны хүн амын дотор башгид хэрдэг, мянгад, хотогойд, хигис, цувдаг, тоос, орхид, дархад, боржгин, мудар (матар), онход зэрэг овгууд байдаг байна.Ийнхүү Хотогойд нь XҮI зууны сүүл үеэс халхчуудтай хутгалдан сууж, түүхийн элдэв шалтгаанаар өөлд, урианхай зэрэг яс овогтой холилдон бүрэлдэж халхажсан ойрад (хойд) удмын ард болно.


- МЯНГАД - MYANGAD -

Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.
Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон аж зууж байсан ойн урианхай, ойн иргэдийн тасархай болно.
Тэд нэр эртнээс нааш монгол газар төр байгуулж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд байгтаж яавсан тул бүрэлдэхүүнд нь монгол түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна.
Мянгад нь Дөрвөн Ойрадын үед найман мянган хойд, хоёр их мянган (мянгад)-аас бүрэлдсэн нэг түмэн болж байв.
Ховдын мянгад нь XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхын өрнөд умард этгээдэд Увс, Хөвгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотогойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос угшилтай ажээ.
Тэдний дийлэнх нь болох хотогойд, мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхалжсан хойдын залгамчир болно.
Зүүнгар улс мөхөх цагт Манжийн түрэмгийлэгчдийг эсэргүүцсэн Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний зэвсэгт бослого 1755-1758 онд өрнөхөд түүний гол хүчин нь Халхын Засагт хан аймгийн харъяат шадар ван Чингүнжавын толгойлсон хотогойд урианхайчууд, Зүүнгарын хан Амарсанаагийн удирдсан дараа хотогойдын хүн ард нутгаасаа ойнд гарсан ба тэд нар нь хотогойд урианхай болон ойрад монголчуудын зэрэг янз бүрийн угсаатан байсны дээр уг бослогын гол эзэд байсны хувьд уул нутаг (Хөвсгөл)-аас нь холдуулан 1766 онд Ховд амбанд тушаан захируулсан Хотогойд-мянгадууд зонхилсон хүн ам бүхий Ховдын мянгад хошуу бий болжээ.
Энэ хошуу нь 1916 оны үед 591 өрх, 3597 амтай байжээ.
Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж 3 яс болох бөгөөд үүнээс
Мянгад нь - Газарч, Товсон, Бааж, Дархчуул, Салаа, Бошго, Барга, Нүх, Их малгайт, Тулам, Тором, Сээрдээ Чулуудай, Цахар, Анга, Тавлай, Пулсам, Мурчуу гэсэн 18 овог,
Асигид нь Онход, Хуулар, Борт, Авгас, Мөөнө, Ханд, Дөчин дөрвөн, Бүргэд, Оготор, Цагаан шувуу, Хятад, Хөхнүүд, Тогооч, Шолог, Шүдгүй, Цэлх, Жалавч, Ээмдээ, Гахай, Зазгар гэсэн 20 овог,
Хиргис нь - Хар Хиргис, Шар Хиргис, модон Хиргис гэсэн 3 овог болдог

Drama - Tani ruu nuuj yavna


Mongolyn yran saikhany TANI RU NUUJ YAVNA kino mash goyo kino yum aa uuniig bagadaa bas zaluu nasandaa tegeed 40 garaad uzmeer kino yum tuunees deesh bol gutarch medne /uchir n nas deer garchaad nuudel hiihgui bsn n deer, tegeed ch hugshin hun "tani ruu nuuj yavna" gj burhand l heleh baih : ene iluudsen bj medne gehdee bi gj bodson yum kkk /
Yagaad iimerhuu ug helj bn uu gevel "Tani ruu nuuj yavna " gsn ene kinony ner n uuruu ihiig oguuleed baih yum aa miniiheer. Hun bur l gancaaraa esvel oluulaa haa neg tiish iim nuudlyg amidraldaa hiideg baih. Zuv nuudel
Kino buhelde goyo ch minii durtai ineedtei bs sain bolson heseg n "... Gerin ezen gertee orj ireed emeeg suuj baigaad ilt durguilhej shuud l buruu harj suugaad zuuhan deeree baisan zuzaan nomyg shuuren avch haihramjgui erguulj baigaad ..." tegeed ch kinony tugsgul hesgyn tani ruu nuuj yavaa n bas goyo yum aa
duuny ayalguu n : http://myloverso.miniih.com/index.php//home/post/345
Kinony hun buryn sanadag hesgyg MASK uzuuldeg duug n bas shinechilsen
Uuniig 3-8 esvel 6-1 nii kino bolgomoor bn aa nuhuduu kkk za za AMIgyyn tani ruu nuuj yavna gdg ugiig bicheed sonsooroi ingehd urgusun bolood usgusun eejdee urshuulgui handdag humuus bas uzeerei

in the nick of time . . .

R ихэвчлэн рок сонсдог Энэ удаа Disturbed г сонсож байна. Миний сонссон анхны дуу нь disturbed inside the fire байлаа. Энэ дууны эхлэл шиг Noooo гэхийн оронд Зааааааааайл гэж орилмоор үе байдаг надад хахахаха үүний youtube дэх нь http://www.youtube.com/watch?v=yfJC25nOSqE

http://www.disturbed1.com/news

Tenger shig bai- take it like a sky

Udurtuu 3 unshaad garahad hangalttai yum bn


Тэнгэр шиг бай

Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

О.Дашбалбар
Posted by xacap at 3:58 AM 1 comments Links to this post

minii iishee neg ih hun ordoggui yuma a



Maiba bol minii tanil
utas 70145543